1045
 
 

ГАЛЗУУ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд малчин айлын хот руу дайрсан чоныг устгаж шинжлүүлэхэд галзуу өвчин туссан нь батлагджээ. Чонод хазуулсан малыг устгаж тухайн газарт 14 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоосон. 
Хөвсгөл аймгийн 23 сумаас 19 нь галзуу өвчний голомттой. Хаврын улиралд зэрлэг амьтдын зан араншин өөрчлөгддөг учраас бага насны хүүхдийг нохойноос хол байлгах хэрэгтэй. Тэжээвэр амьтанд хоол өгөхдөө анхаарал болгоомжтой байхыг мал эмнэлгийн газраас сэрэмжлүүллээ. 

Урьдчилан сэргийлэх арга хэмжээ:1045

  • Өвчний сэжиг бүхий мал, амьтадтай болгоомжтой харьцах, малын эмчид үзүүлж оношлуулах, өвчилж үхсэн амьтдыг устгуулах зэрэг арга хэмжээ авах
  • Мал, муур нохой зэрэг гэрийн тэжээвэр амьтдыг мал эмнэлгийн байгууллагын хяналтад байлгах, урьдчилан сэргийлэх вакцинд хамруулах
  • Хэрэв галзуу өвчний сэжигтэй амьтанд хазуулбал ямар арга хэмжээ авах вэ?
  • Гэрийн нөхцөлд шархыг савантай усаар таван минутын турш сайтар савандаж угаах, тамедины уусмалаар ариутгаж цэвэрлэх
  • Эмчид яаралтай хандах
  • Зоонозын өвчин судлалын байгууллагад мэдээлэлж, галзуу өвчний эсрэг вакцины бүрэн тунд хамрагдах шаардлагатай.