1045
 
 

УСАА ХЭМНЭН, ХАЙРЛАН ХАМГААЛАХЫГ УРИАЛАХ НЬ

Монголчууд эрт дээр үеэс эхлэн ус бол чандмань эрдэнэ хэмээн хайрлан, хамгаалж ирсэн. Сүүлийн жилүүдэд цэвэр усны нөөц хомстох болсон. Усны үнэ цэнийг ойлголгүйгээр хайр гамгүй хэрэглэж байгаагаас болоод цэвэр усны нөөц багасаж байна. Өнөөдөр Африк улс цэвэр усныхаа 98%-ийг ашигласан учир цэвэр усны хомстолд оржээ. Манай улс одоогийнх шигээ усаа хайр гамгүй ашиглавал 2040 он гэхэд цэвэр ус бүрэн дуусах төлөвтэй байна. Дэлхий нийтээрээ нэг хүний усны хэрэгцээг өдөрт 30-50 литр гэж тодорхойлсон. Харин манай улсад гэр хорооллын иргэн өдөрт 15 литр ус, харин орон сууцанд амьдардаг нэг иргэн өдөрт 230 литр ус хэрэглэдэг.1045Дэлхий дээрх усны 97 хувь нь далай тэнгисийн ус, хоёр хувь нь өмнөд туйлын ус зөвхөн нэг хувь нь л цэвэр ус байдаг байна. Иймд бид усаа хайрлан хамгаалснаар хойч ирээдүйдээ цэвэр усыг үлдээх хэрэгтэй. Иймд ард иргэд, албан байгууллага бүр усаа хайрлан хамгаалж өдөр тутмынхаа амьдралд зөв хэвшилтэй болохыг уриалж байна. Мөн айл, албан байгууллага бүр хашаа болон гаднах талбайдаа ногоон байгууламж тарьж журамт үүргээ биелүүлэхийг Баянхонгор аймгийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний газраас санууллаа.