1045
 
 

ХОВД АЙМАГТ ХАЛДВАРГҮЙТЭЛ ХИЙЛЭЭ

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирлын баталсан коронавируст /COVID-19/ халдвараас урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт хийх зааварчилгаа, ЗӨСТ-ийн даргын 2020 оны А/19 дүгээр тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагууд болох хүнсний зах, хүнсний болон хоол үйлдвэрлэлийн цэг салбарууд, сургууль, цэцэрлэг, банк /АТМ/ нийтийн орон сууц, нийтийн эзэмшлийн талбай, нийтийн бие засах газрууд, автомашин, автобусны гадна дотно хэсэг зэрэг 166.178 м2 талбайд халдваргүйтгэл хийлээ.1045 Ариутгалыг тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллага, Ховд Жюли нөхөрлөл хийж байгаа аж. Өрөө тасалгааг 0.015 %-ийн, нийтийн эзэмшлийн талбай, бие засах газрыг 0.03 %-ийн Жавелионы уусмалаар, цэцэрлэг сургуулийн тоглоом, гал тогооны хэрэгсэлд 2 %-ийн содын уусмалаар халдваргүйжүүлэлт хийж байна.