1045
 
 

АЛТАН ЧАГНУУРЫН ЭЗЭД ТОДОРЛОО

Гуравдугаар сарын 30 энэ өдөр дэлхийн эмч нарын өдөр тохиодог. 2012 оноос хойш дүүргийн хэмжээнд энэхүү өдөр “АЛТАН ЧАГНУУРЫН ЭЗЭД”-ийг тодруулдаг уламжлалтай. Эрүүл мэндийн салбарт өөрийн эрдэм мэдлэг, ур чадвараа дайчлан эрүүлийг хамгаалах үйлсэд цаг наргүй зүтгэн ард иргэдийнхээ дунд алтан гартай эмч хэмээн хүндлэгдэж байдаг эмч нартаа ажиллах урам зоригоор тэтгэсэн нэр хүндтэй шагнал юм. Энэ жилийн Алтан чагнуурын эздээр Их эмч Л.Мөнхбаяр /ДОХ, БЗХӨ-ийн их эмч/, С.Баатар-Уул /Мэс засал, эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч, их эмч/ нар тодорлоо.

1045