1045
 
 

ДОХИОНЫ ХЭЛМЭРЧДЭД ЗОРИУЛСАН АМНЫ ХААЛТ ХИЙЖЭЭ

Багануур дүүргийн сонсголын бэрхшээлтэй иргэд болох Б.Манлайбаатар, С.Солонго нар дохионы хэлмэрчдэд зориулж амны хаалтыг санаачлан хийжээ. Сонсголын бэрхшээлтэй иргэд амны хайрцаг уншиж байж бүрэн ойлгодог. Хэлмэрч нарын хувьд тэгш, хүртээмжтэй мэдээлэл хүргэхийн тулд амны хаалт зүүдэггүй байсан. Тийм  учраас дохионы хэлмэрчдэд зориулсан гэрэлтдэг амны хаалтыг өөрсдийн гараар урлаж бэлэглэжээ.

Мөн Б.Манлайбаатар, С.Солонго нар гар урлалын мэргэжилтэй бөгөөд нөхөр Б.Манлайбаатар нь мастер оёдолчин. Сүүлийн 15 жилийн хугацаанд салбартаа үр дүнтэй ажиллаж, амжилт бүтээлээ үнэлүүлэн ажиллаж байна. Тус салон нь өдөрт таван цүнх, 20-30 ширхэг тэлээ гаргадаг байна. Үнийн дүнгийн хувьд 30 мянгаас 500 мянган төгрөгийн хооронд худалдаалагддаг гэлээ. Тус салонд 21 аймгууд болон гадаадаас онлайнаар захиалга ирдэг байна.

1045