1045
 
 

ХАЙР ӨВТГӨДӨГГҮЙ АЯНД НАЛАЙХЫН 104.0 РАДИО НЭГДЛЭЭ

“Хайр өвтгөдөггүй” аяны хүрээнд Налайх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл тус цагдаагийн хэлтсийн "Иргэдийг хүлээн авах, угтах үйлчилгээний танхим"-д байрлах дэлгэц, урсдаг зараар нөлөөллийн видео шторк, уриа үгнүүдийг иргэдэд сурталчлав.

Энэхүү аян нь гэр бүлийн эерэг харилцааг дэмжих зорилгоор зохион байгуулагдаж байна. Мөн түүнчлэн гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулагдаж буй "Архигүй орчин" арга хэмжээний хүрээнд дүүргийн хороодын байрны гадна байрлах самбаруудад 2Ч3 хэмжээтэй долоон төрлийн баннер байршуулав.Тухайн аянд төрийн байгууллагууд болон  хороодын алба хаагчид нэгдэж иргэддээ уриаллаа. “Архигүй орчин”, “Хайр өвтгөдөггүй” аянд Налайх Гэр бүлийн 104.0 радио нэгдэж арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан ажлын явц, үр дүнгийн талаарх мэдээллийг хүргэлээ.

1045