1045
 
 

НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН ШИНЭ БАЙР БАРИНА

Налайх дүүрэгт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын маш олон ажлууд энэ онд хийгдэнэ. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 10 гаруй төсөл, арга хэмжээ хэрэгжинэ. Үүний нэг нь дүүргийн Цагдаагийн хэлтсийн барилга шинээр баригдах юм.

Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар 2020 онд хийгдэх бүтээн байгуулалтын анхны гүйцэтгэгч компанийн төлөөлөл болон Цагдаагийн хэлтсийн барилгын гүйцэтгэгчийг хүлээн авч уулзан санал солилцлоо. “Иргэдийнхээ амгалан тайван байдлын төлөө тангараг өргөн өдөр шөнөгүй үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдын ажлын тав тухтай байдлыг бий болгохын төлөө дүүргийн зүгээс шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хамтран ажиллах болно” гэдгийг Засаг даргын зүгээс онцолж, бүтээн байгуулалтын ажилд дүүргийн иргэдээс татан оролцуулахыг хүсэв.

1045