1045
 
 

АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ТУСГААРЛАХ БАЙРАА САЙЖРУУЛЖ БАЙНА

Нэгдсэн эмнэлгийн хуучин сүрьеэгийн байрыг ашиглан аймгийн эмнэлгийн хамт олон Коронавирустэй холбоотой ажлын байр, хамгаалалтын байр, сургалтын байрны загвараар шинээр тохижуулж байна. Энэ ажлыг хийхдээ эмч, эмнэлгийн ажилчид төсвөөс мөнгө авахгүй өөрсдийн цалингаасаа хандив цуглуулан эхлүүлжээ. Мөн ажлынхаа хажуугаар эмч сувилагч, ажилчид хана нураах, зөөх  будах, засвар үйлчилгээ хийж гүйцэтгэж байгаа аж.

Энэ талаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга С.Чагнаадорж хэлэхдээ “Дэлхийн нийтийг цочроож буй Коронавирусийн тархалттай холбоотой урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа зохион байгуулж, хамт олны санаачилгаар хуучин сүрьеэгийн байрыг засварлаж байна. Энэ нь олон талын ач холбогдолтой. Нэгдүгээрт тусгаарлах байр болгох. Мөн хэвтэн эмчлүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй болон хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдэд зориулж тав тухтай орчин бүрдүүлэх зорилготой”  гэв.1045
Энэ бол улс, эх орныхоо төлөө хүнд хэцүү цаг үед зүрх сэтгэлээсээ хийж буй сайн ажил юм. Энэхүү ажлыг дэмжин төрийн бус байгууллагууд, гэр бүлийн радио 104.5 тай хамтран өөрсдийн сэтгэлийн хандив болгон 1,5 сая төгрөгийг бэлэглэв.

“Санаа нэгт нөхөд”ТББ, “Гэрэлт ирээдүй” НҮТББ, “Шалом” Бейкери, “Мөрөн үр жимстэй гэр бүл” НҮТББ, Гэр бүлийн радио 104.5 зэрэг байгууллага хамтарч ажилласан.