1045
 
 

ХАЧИГТ ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Дэлхий дахинд хачгаар дамжин халдварладаг нян, вирусээс үүсэх 28 өвчин бүртгэгддэг. Монгол улсад 2003 оноос хачигт боррелиоз, 2005 оноос хачигт риккетсиоз өвчнийг шинээр оношилж хачигт халдварт өвчний бүртгэл мэдээлэлд оруулжээ.
Хачиг нь үе хөлтний хүрээ, аалз хэлбэртний ангид багтдаг. Дэлхийд 3000 гаруй зүйл хачиг бүртгэгдсэнээс манай улсад 462 зүйл хачиг тэмдэглэгдсэн байна. Хачгууд нь өвчин үүсгэгч вирус, нян, эгэл биетэн зэргийг биедээ агуулж, мал, амьтдын цусыг сорохдоо хүн, амьтанд  дамжуулдаг. Цаг уур ба газарзүйн байрлал, улирлын байдал зэргээс шалтгаалан хачиг нь дөрвөөс тавдугаар сарын дунд үед ичээнээс гардаг.

Хөвсгөл аймгийн 22 сум нь хачгийн байгалийн голомттой хэмээн бүртгэгдсэн. Хачигт халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд малд явах, ямаа самнах, ноос ноолууртай харьцдаг хүн тод өнгийн битүү хувцас өмсөх, хоёроос гурван цаг тутам биедээ хачиг байгаа эсэхийг шалгах, хачиг дамжуулагч цацах зэргээр урьдчилан сэргийлнэ.

Хачигт хазуулсны дараа ямар шинж тэмдэг илэрдэг вэ? толгой үе мөч өвдөх, хоолны дуршил муудах, нойронд муудах, дотор муухай оргих бөөлжих, ядрах сульдах, хачиг хазсан хэсэг маань улайж үрэвсэх зэрэг шинж тэмдгүүд илэрч болдог.
1045
ХАЧИГТ ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХИЙН ТУЛД ТАНД ДАРААХ ЗҮЙЛСИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА

  1. Иргэд хачгийн идэвхжлийн үед буюу Дөрвөөс Аравдугаар сард биедээ ялангуяа толгойн үстэй хэсэгт хачиг орсон эсэхийг өдөр тутамд шалгаж байх
  2. Хөдөө явахдаа хачгийг илрүүлэхийн тулд тод өнгийн хувцас өмсөж явах, хачиг илэрсэн тохиолдолд яаралтай авч хаях
  3. Хэрвээ эмнэлэгт хандах боломжгүй газарт хачигт хазуулсан бол хазсан хачиг дээр эмнэлгийн цэнхэр спиртээр 2-3 удаа арчилт хийж, 1-2 минут хүлээгээд хавчаараар 45 градусын налуу өнцгөөр зөөлөн татаж авна. Хачиг хазсан хэсэгт нэг хувийн повидон иодын уусмал (тамедины уусмал)-ыг хөвөнд шингээж, цэвэр боолт хийнэ.
  4. Хачигт хазуулсанаас хойш 3-14 хоногийн дотор халуурах, толгой өвдөх, хачиг хазсан газарт цагираг хэлбэрийн улайх, үрэвсэж улайх, арьсан дээр гүвдрүүт тууралт гарах, огиулах, бөөлжих, нуруу, хүзүүний булчин хүчтэй өвдөх, эрвэгнэх, чичрэх, татах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандахыг аймгийн Зооноз өвчин судлалын төвөөс мэдээлж байна.