1045
 
 

АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, АРХИВ АЛБАН ХӨТЛӨЛТӨӨР БАЯНХОНГОР АЙМАГ ТЭРГҮҮЛЛЭЭ   

Төрийн  байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт Баянхонгор аймаг тэргүүлж Хууль зүйн дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн болон Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар нараас шагналаа гардаж авлаа.1045Архив бичиг хэргийн ажил бол түүхэн баримт өв, соёл юм. Тухайн байгууллагын нүүр царайг илтгэж байдаг ч гэж болно. Архивын үйл ажиллагааг орон нутагтаа чанартай хийж энэ үзүүлэлтээрээ тэргүүн байрт шалгарсан нь тус албанд ажиллаж буй хамт олон төдийгүй аймгийн засаг захиргааны байгууллагуудын хамтын амжилт гэж үзэж байна. Шагналыг Баянхонгор аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга М.Өнөржаргал, Төрийн архивын тасгийн дарга В.Эрдэнэчимэг нар гардаж авлаа.