1045
 
 

ДУУРИЙН ТЕАТР 56 ДАХЬ УЛИРЛЫН ТОГЛОЛТОО НЭЭНЭ

1045

Монголын сонгодог урлагийн их өргөө болсон Улсын ДБЭТеатрын хамт олон түүхт 68 жилийн ой, 56 дахь тоглолтын улирлын нээлтээ 10-р сарын 07-нд дэлхийн болон Монголын сонгодог уран бүтээлүүдийн дээжсээс бүрдсэн “Сонгодог” тоглолтоор эхлэх гэж байна. Мөн дэлхийн шилдэг дууриудын нэг Ж.Бизе “Кармен” дуурийг 10-р сарын 13-нд, Дэлхийн балетын ноён оргил П.И Чайковскийн “Хунт нуур” балетыг 10-р сарын 14-ны өдөр тоглоно.   Улсын ДБЭТ нь 68 жилийн ойгоо угтан  нээлтийн үеэр ДБЭТ-аас  төрөн гарсан үе үеийн уран бүтээлчдийн  тухай түүхэн үзэсгэлэнг гаргахаар бэлтгэн ажиллаж байна.Мөн  56 дахь тоглолтын улиралдаа хүүхэд залууст зориулсан уран бүтээл болон арга хэмжээг түлхүү хийхээр зорилго тавин ажиллаж байгаа ажээ.  Тухайлбал  А.Бородин “Игорь ван ” дуурь, сонгодог балет Л.Минкус “Баядера” балет, хүүхдэд зориулсан шинэ бүтээл Д. Эрдэнэбаатар “Баавгай дуулах уу” хүүхдийн дуурь, хүүхдэд зориулсан балет Морозов “Ай ёо доктор” зэрэг уран бүтээлүүдийг шинээр болон сэргээн тоглохоор төлөвлөөд байна.