1045
 
 

ХОГ БИШ МОД ТАРЬЯ

Агаар орчны бохирдол, цөлжилтийг сааруулах, хотын тохижилт, хог хаягдал, ногоон байгууламжийн менежментийг сайжруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн ая тухтай орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг хангах зорилгоор Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас санаачлан “Хог биш мод тарья” хөдөлгөөн өрнүүлж эхэллээ. Үүнтэй холбогдуулан зохион байгуулагчдын зүгээс албан ёсны мэдээлэл хийсэн.

1045"Хог биш мод тарья" хөдөлгөөний хүрээнд 2020 оны Дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс Зургаадугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хэд хэдэн ажил зохион байгуулахаар төлөвлөжээ.
Үүнд: Жаргалант сумын айл бүр хашаандаа 3-5 ширхэг мод тарихыг уриалж байна. Ингэхдээ байгаль орчны салбар байгууллагуудтай хамтран модны суулгац, бордоо, мод тарих зөвлөгөө зэргийг багтаасан багц гаргаж, нэгдсэн цэгээр дамжуулан худалдана.
Мөн албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг хүрээлэн байгаа орчиндоо шинээр мод тарих, арчлах, хамгаалах ажлыг эрчимжүүлэх чиглэл өгч, хянан ажиллана. Түүнчлэн мэргэжлийн байгууллагын ойжуулагч, цэцэрлэгжүүлэгчидтэй хамтран мод тарих, арчлах тухай зөвлөмж бэлтгэж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд түгээнэ.