1045
 
 

ХАДЛАН БЭЛЧЭЭРИЙН ТАЛБАЙГ УСНААС ХАМГААЛАХ АЖИЛ ЭХЛҮҮЛЛЭЭ

Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол баг, Мянгад сумын Цагаанбулан багийн нутаг нь аймаг, сумын төдийгүй баруун бүс нутгийн хадлангийн гол бүсэд багтдаг. Тэгвэл сүүлийн 10 гаруй жил Ховд голын ус хэд хэдэн газраар тэлж, хальснаас хадлангийн талбайн жараас далан хувь усанд автаж намагших улмаар ургац алдах, хадлан бэлтгэх ажилд хүндрэл учирсаар иржээ. Тиймээс Мянгад сумын иргэдийн хүсэлтийн дагуу аймгийн Онцгой комиссын шийдвэрээр хадлан, бэлчээрийн талбайг үер, уснаас хамгаалах далан, усны хаалт хийх ажлыг эхлүүлсэн байна.

1045
Мянгад сумын Цагаан булан багийн Лодойн тохой, Хайр буурь, Багалзуур зэрэг дөрвөн газар 250 метр далан, усны хаалт хийх ажлыг, гүйцэтгэгч компани орон нутгийн 30 орчим залууг ажлын байраар хангажээ.

1045
Энэ ажлын үр дүнд тус багийн нийт нутаг дэвсгэрийн 50 хувийг ус, үерээс хамгаалж тэр хирээр авах хадлангийн хэмжээ нэмэгдэх чухал ач холбогдолтой гэдгийг албаныхан хэлж байлаа.