1045
 
 

ЦЭВЭР АГААР, ЦЭВЭР УС

Коронавирусийн байгальд үзүүлж буй эерэг нөлөөллүүд

Коронавирусийн халдварын эрчимтэй тархалтаас Италид хөл хорио тогтоосон. Түүнээс үүдэж усан кавиар аялахаар ирсэн жуулчид нутаг буцаж эхэлсэн. Мөн моторт завинаас гардаг бохирдол их хэмжээгээр буурчээ. Усан дээр ямар ч завь, түгжрэл байхгүй тул гол цэвэрхэн, дөлгөөхөн болсон гэж оршин суугчид хэлж байна. 

1045Энэ нь цар тахлын үеэр гарч буюу эерэг үр дүнгийн нэгхэн хэсэг юм. Коронавирусээс болж дэлхийн бүхий л хотын гудамж эзгүйрч, авто машин, хүмүүс цөөрчээ. Үйлдвэрүүд хаалгаа барьж, онгоцнууд нислэгээ зогсоосон билээ.

Мөн Европ төдийгүй Хятадад агаарын бохирдол мэдэгдэхүйц буурчээ. Түүнчлэн Нью-Йорк дахь шинжлэх ухаанчид энэ долоо хоногт нүүрс  хүлэмжийн хий 5-10 хувь буурсан гэж мэдээлсэн. Мөн машины түгжрэл 35 хувиар буурчээ. Гэхдээ энэхүү өөрчлөлт нь түр зуурынх юм. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн Хятадын Хубей аймгийн зарим үйлдвэрүүд дахин ажиллаж эхэлжээ. Өмнө нь тус улсад анх удаа 24 цагийн дотор дотоодын тохиолдол шинээр бүртгэгдээгүй талаар мэдээлсэн.

Тийм хэдий ч дээр хэлсэнчлэн үйлдвэрүүд эргэн үйл ажиллагаагаа явуулж эхлэхдээ өнгөрсөн саруудын зогсолтоос үүдсэн алдагдлаа нөхөхийн тулд илүү хурдан, ачаалал ихтэйгээр үйлдвэрлэл явуулж эхэлнэ. Тиймээс бид энэ цаг мөчид урт хугацааны үр дүнд хүрэхийн тулд шинжлэх ухаанч, геологич хүмүүстэй хамтарч, тэднийг сонсон ажиллах хэрэгтэйг эрдэмтэд зөвлөж байна.
 
Эх сурвалж: France 24