1045
 
 

ХҮҮХЭД ХӨГЖИЛ ХАМГААЛЛЫН ЖИШИГ СУРГУУЛЬ

1045

Цаг хугацаа өнгөрөх тоолонд нийгэм маш хурдацтай өөрчлөгдөн даяаршиж сайн муу олон зүйлс өрнөж байна. Энэ нь бидний ирээдүй болсон хүүхэд залуусын амьдрал, аюулгүй байдалд ч нөлөөлж эхэлсэн. Энэ хэрэгцээний үндсэн дээр Дархан-Уул аймгийн 1-р сургуульд “хүүхдийн хөгжил хамгааллын жишиг сургууль” хөтөлбөр хэрэгжихээр болжээ. Энэ талаар Дархан –Уул аймгийн 1-р сургуулийн захирал Г.Оюун-Эрдэнээс тодрууллаа. 
“Хүүхдийн хөгжил хамгааллын жишиг сургууль” хөтөлбөр манай аймагт хэрэгжихээр болж сонгон шалгаруулалт хийгдсэн. Нийтдээ Монгол улсын хэмжээнд ЕБ-ын 30 сургуулийг сонгон авсан. Харин Дархан –Уул аймгийн хувьд ууган сургууль болох 1-р сургууль сонгогдлоо.Энэхүү үйл ажиллагаа нь энэ оноос эхлэн 2020он хүртэл хэрэгжинэ. Үйл ажиллагааны дагуу бид үүрэг даалгавар аван төлөвлөгөө гарган ажиллаж байна. Бидний нэн тэргүүнд хийж хэвших зүйл бол харилцаа гэж харж байна. Зөв харилцаагаар дамжуулан хүүхэд хүүхэдтэйгээ, багш сурагчтайгаа, эцэг эх багштайгаа гээд олон талбарт эерэг дүн авч ирнэ. Сайн харилцаатай байснаар сайн хандлагатай болно, хүүхдүүд хичээлдээ төдийгүй хүрээлэн байгаа орчиндоо зөв зүйлсийг хийнэ. Мөн үүнийгээ дагаад бидний хариуцлага ч нэмэгдэнэ гэж харж байна.
Оюун-Эрдэнэ захирлын хувьд сайн Харилцааны хамгийн эхний энгийн дүрэм болох хүн бүр инээмсэглэж хэвшихээс эхэлнэ хэмээн сэтгэл бахдам ярьж байсан юм.