1045
 
 

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ХӨЛ ХОРИО ЕСДҮГЭЭР САР ХҮРТЭЛ СУНГАГДАЖ МАГАДГҮЙ

Өнөөдөр Улсын онцгой комиссын Шуурхай штаб хуралдаж байна.

Ерөнхий сайд сургууль, цэцэрлэг, их, дээд сургууль, МСҮТ-ийг Есдүгээр сарын 1 хүртэл хичээллүүлэхгүй байх чиглэл өгсөн байна. Мөн иргэд маскаа тогтмол зүүж, бөөгнөрөл үүсгэхгүй байх, ариун цэврээ сахихыг анхааруулжээ. 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас ирэх сард хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлэхгүй байх шийдвэр гарвал зөвхөн ахлахын 12 дугаар ангийнхныг тусгай хуваариар хичээллүүлэх юм.

1045Зургийн эх сурвалж: www.eagle.mn

Маргааш буюу 2020 оны Дөрөвдүгээр сарын 09-ний өдөр Улсын Онцгой комисс эдгээр асуудлаар хуралдаж, эцсийн шийдвэр гаргах ажээ.