1045
 
 

БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ ЦАХИМ СУРГАЛТ ЯВАГДЛАА

Шинэ төрлийн Коронавирус дэгдсэнээс хамааран зарим байгууллагуудын үйл ажиллагаа зогсонги байдалд орж эхэлсэн. Гэвч энэ байдлыг шийдвэрлэх гарц арга замуудыг бий болгосоор байна. Үүнтэй холбоотой нэг нь Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас цахим сургалтыг амжилттай нэвтрүүлсэн. 

1045
Энэ тухай Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн газрын мэргэжилтэн М.Батчимэг хэлэхдээ “Манай байгууллагаас сүүлийн дөрвөн сарын хугацаанд төсөл хөтөлбөр зарлагдсантай холбоотой олон төрлийн ажлыг зохион байгуулж байна. Үүний нэг нь Хөдөлмөр халамж үйлчилгээний газар болон хөдөлмөрийн хэлтсээс сургалттай холбоотой түр зогссон ажлуудыг хэвийн ажиллагаанд оруулсан. Манай төсөл хөтөлбөрт хамрагдахын тулд иргэд заавал сургалтад суух шаардлагатай. Тиймээс Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас онлайн сургалтын программыг туршилтаар нэвтрүүлж, Дөрөвдүгээр сарын 2,3 нд амжилттай зохион байгуулсан. Туршилтын сургалтад 90 гаруй иргэн хамрагдлаа. Нийт хамрагдсан иргэдийн 90 гаруй хувь нь утаснаас холбогдсон. Цаашид хорио цээр тавигдсаны дараа ч танхимын сургалтыг цахимтай хослуулах төлөвлөгөөтэй байна” 

Мөн түүнчлэн COVID-19 халдварын тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын ажлын байрны зарыг цахимаар хүлээн авч байна.