1045
 
 

ТӨСӨЛД ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО

Хөдөлмөр нийгэм хамгааллын яамнаас улсын хэмжээнд зургаан төсөл хэрэгжүүлдэг. Уг төсөлд:

1.      15-34 насныханд зориулсанд залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр

2.      35-аас дээш насныханд зориулсан ажлын байрыг дэмжих хөтөлбөр

3.      Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр

4.      Хөдөлмөрт бэлтгэх, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр

5.      Хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр

6.      Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлэх зэрэг хөтөлбөрүүд багтдаг.

Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт эдгээр төсөл зарлагдсан. Мөрөн төслийг сумын Засаг даргын тамгын газар Дөрөвдүгээр сарын 1- 21 хүртэл хүлээн авна.

1045

Зарлагдсан төсөл хөтөлбөрт иргэд хамрагдахын тулд аж ахуй эрхлэлтийн сургалтад суух шаардлагатай байдаг. Тиймээс сургалтыг цахим хэлбэрээр Дөрөвдүгээр сарын 15-17-нд  зохион байгуулахаар төлөвлөж байна. Иргэдийн бүртгэлийг Хөвсгөл аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газрын цахим сайтаар дамжуулан бүртгэж байна. Бүртгэл Дөрөвдүгээр сарын 13 хүртэл явагдана.