1045
 
 

ПОЛИТЕХНИКИЙН КОЛЛЕЖ 162 ТӨРЛИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, БАГАЖ ХЭРЭГСЭЛТЭЙ БОЛЛОО

Баянхонгор аймгийн Политехник коллежид “Барилгын засал чимэглэл” мэргэжлийн ангид шинэ багаж хэрэгсэл нийлүүллээ. “Тоног төхөөрөмж багаж-Барилгын засал чимэглэл, эрчим хүчний хэмнэлттэй барилгын бүтэц ба хуурай хийц” нийлүүлэх тендерийн хүрээнд “Медимдекс ХХК” хөрөнгө оруулсан юм. Нийт 162 төрлийн 53,214,700 /тавин гурван сая хоёр зуун арван дөрвөн мянга долоон зуу/ төрөг бүхий тоног төхөөрөмжийг Баянхонгор аймгийн Политехник коллежид 2020.04.07 нд хүлээлгэн өглөө. Тус мэргэжлийн багаж хэрэгсэл нийлүүлэгдсэнээр чадварлаг мэргэжилтэй ажилтан бэлтгэх нөхцөл боломж бүрэн хангагдаж байгаа юм. Мөн Политехник коллеж “Ковид-19” өвчний эд дэгдэлттэй энэ үеүдэд суралчигчдийнхаа даалгаврыг интернетээр өгч, шалгаж үүргээ бүрэн биелүүлсэн сурагчдад сар бүр олгодог спент буюу цалинг олгох шийдвэр гаргасан байна. 

1045