1045
 
 

БАЯНХОНГОРЫН ХҮҮХЭД ЗАЛУУС КРИКЕТИЙН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЖ БАЙНА

Баянхонгор аймгийн Крикетийн холбоо нь Монголын Крикетийн холбооны тэргүүлэгчдийн 2019 оны Тавдугаар сард анх үүсгэн байгуулагдсан. Монгол улсын хуулийн этгээдийн бүртгэлд бүртгүүлснээр НҮТББ-ийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна. Баянхонгор аймагт үйл ажиллагаагаа явуулж ирснээс хойш эрэгтэй, эмэгтэй шигшээ багийг бэлтгэн тэмцээн уралдаанд амжилттай оролцож ирлээ. Үүнд: Хүүхдийн спортын зургадугаар их наадамд хос мөнгөн медаль, Тэнхимийн УАШТ-д амжилттай оролцсон Цаашлаад 2020 оны Зургадугаар сард зохион байгуулагдах Крикетийн улсын аварга, мөн Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Засгийн газрын шийдвэрээр Есдүгээр сард зохион байгуулагдах "International Youth GREEN GAMES" Олон улсын залуучуудын НОГООН НААДАМ-д оролцохоор хагас цагаар бэлтгэл сургуулилт хийгдэж байна.1045

Крикет спортоор хичээллэгч Г.Ариунжаргал "Энэ спорт Монголд хөгжөөд дөрвөн жил болж байгаа. Харин Баянхонгор аймагт нэг жил эрчимтэй хөгжсөн. Энэ спортоор хичээллэснээр илүү мэдрэмжтэй, мэдрэхүйд маш сайнаар нөлөөлөх, хараа сайжрах, багаар ажиллах чадвар илүү давамгай хөгждөг. Иймээс та бүхэн манай спортыг нэг сонирхоод үзээрэй. Та гүн гүнзгий дурлах болно гэдгийг баттай хэлмээр байна” гэлээ.

Цаашид энэ спортыг хөгжүүлэх зорилгодоо хүрэхийн тулд крикетийн спортын тусгай зориулалтын талбайг засаж, тохижуулах ажлыг эхлүүлжээ. Тус талбайд зундаа крикетийн спортоор хичээллэх бол өвөл мөсөн коток болгон ашиглана. Тус ажлын үр дүнд Баянхонгор аймгийн хүүхэд залуус крикетийн спортоор ихээр хичээллэж, зөв төлөвшилт, багаар ажиллах чадварт суралцах, мөн бие бялдраа хөгжүүлж чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой болно гэж үзэж байна.