1045
 
 

ТҮҮХ БҮТЭЭЛЦСЭН ОН ЖИЛҮҮД НОМ ГАРНА

Ховд хот байгуулагдсаны түүхэн 335 жилийн ой энэ жил тохиож байна. 1685 онд Ховд хот одоогийн Эрдэнэбүрэн сумын нутагт Онгоцны улаан уулын урд Согоот улаан уулын хойд зүгт орших Ховд голын хөвөөнд Улаан харгана хэмээх газарт Галдан бошигт хааны цэргийн бэхлэлт тарианы суурин болж байгуулагдаж байсан түүхтэй.

1762 онд одоогийн суурин дээрээ буюу Буянт голын хөвөөнд нүүж иржээ. Түүхэн ойд зориулан ямар ажил зохион байгуулж байгаа талаар Ховд аймгийн Жаргалант сумын Тамгын Газрын дарга Д.Ариунбилэгээс тодрууллаа.

1045"Түүх бүтээлцсэн он жилүүд гэдэг номыг бүтээхээр ажиллаж байна. Номын эхний бүлэгт Ховд хотын  түүхэн товчоо орсон, хоёрдугаар бүлэгт ахмад үеийнхний дурдатгал дурсамжууд багтсан, гуравдугаар бүлэгт өнөөгийн Жаргалант сумын албан хаагчдын мэдээлэл, дараа нь дуу, шүлэг зэрэг Ховд хотын талаарх уран бүтээл орох бол сүүлийн бүлэгт фото зургуудыг нийтэлнэ" гэлээ.