1045
 
 

СЭТГЭЛ ЗҮЙЧДИЙН ӨРӨӨНИЙ ТОХИЖИЛТОД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

Дэлхийн зөн олон улсын байгууллагын Ховд орон нутгийн хөтөлбөрөөс ерөнхий боловсролын сургууль бүрт сэтгэл зүйч ажиллуулж байгаатай холбогдуулан ЕБС-ийн 11 сургуулийн сэтгэл зүйчдийн өрөөний тохижилтод дэмжлэг үзүүллээ.

Энэ ажилд нийт 22 сая гаруй мянган төгрөгийн санхүүжилт зарцуулжээ.

1045Гэр бүл, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд боловсролын салбарынхан чухал үүрэг гүйцэтгэдэг. Сургуульд сэтгэл зүйч ажилласнаар өсвөр үеийнхэнтэй холбоотой асуудлуудыг нээн илрүүлэх, урьдчилан сэргийлэх, сэтгэл зүйн тусламж шаардлагатай сурагчдад мэргэжлийн зөвлөгөө өгөх замаар эерэг нөлөөллийг бий болгох боломж бүрдэх юм.