1045
 
 

ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭ НЭМЭГДЭНЭ

Сүүлийн жилүүдэд “Далан давхар”-ын оршуулгын газрыг нүүлгэн шилжүүлж, шарилуудыг нь чандарлан уг газарт бүтээн байгуулалт хийх тухай яригдаж эхэлсэн.  Тодруулбал, “Далан давхар”-ыг дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгоно, орон сууцны хороолол барина, дэд станц барина гэж яригдсаар өнөөдрийг хүрсэн. 1045Тэгвэл далан давхрын 1,6 га газарт эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх дэд станцыг барихаар болжээ. Засгийн газрын 2018 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн 88 дугаар тогтоолын дагуу Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, 21000 айл өрхийг 4КВт-ын цахилгаан халаагуур хэрэглэх, техникийн боломж бүрдүүлэх ажлын хүрээнд "Хүчит шонхор" дэд станцын барилга угсралтын ажил эхэлж байна. Энэ талаар Нийслэлийн  Захирагчийн ажлын албаны мэргэжилтэн С.Аригуунаас тодрууллаа.
Барилгын ажилтай холбоотой нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байгаа шарилуудын ар гэрийнхэнтэй нь холбогдож, уулзсан. Ёс заншлын дагуу мэргэжлийн байгууллагууд чандарлахаар болсон. Энэ газарт ойролцоогоор 42 мянга гаруй шарил  байдаг ч  зарим нэг нь  эвдэрч тоногдсон, хөшөө чулуу нь нэр хаяггүй болж, ар гэр нь эргэж очихоо больсон байна.Тиймээс бид яг барилгын ажил явагдах зурвас газарт байгаа хөшөө чулуу нь нэр хаяггүй болж, хэн гэдэг нь танигдахаа больсон шарилуудыг таниулах ажлыг зохион байгуулсан. Тодруулбал, нээлттэй зар явуулж, энд ах, дүү хамаатан садан нь байдаг хүмүүстэй уулзаж байгаа ч одоог хүртэл хэн гэдэг нь тогтоогдоогүй, ер нь тогтоогдох боломжгүй шарилууд үлдсэн.
Энд байгаа хүмүүсийн ар гэрийнхэн нь  ихэвчлэн настай хүмүүс байдаг аж. Тэд тухайн орчин нөхцөлийг  хараад шууд л шилжүүлж, чандарлахыг зөвшөөрсөн байна. Одоогийн байдлаар 400 гаруй хүн уулзаж, нүүлгэхийг зөвшөөрчээ.