1045
 
 

ОН ГАРСНААС ХОЙШ ХОЁР УДААГИЙН ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ЧИЧИРХИЙЛЭЛ БҮРТГЭГДЖЭЭ

2015 онд Хөвсгөл аймгийн хэмжээнд долоо удаагийн газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгдсэн. 2016 онд гурван удаагийн, 2017 онд дөрвөн удаагийн, 2018 онд дөрвөн удаагийн,  2019 онд таван удаагийн чичирхийлэл бүртгэгджээ. Харин 2020 оны Дөрөвдүгээр сарын байдлаар аймгийн хэмжээнд хоёр удаагийн газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгдсэн.

Энэ талаар Хөвсгөл аймгийн Онгой байдлын гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Л.Баямба-Сүрэн хэлэхдээ “Газар хөдлөлтийн чичирхийллийг Хатгал тосгон дахь Одон орон геодези төвийн газар хөдлөлтийн төвийн станц дээр Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт бүртгэдэг. Тэрхүү хоёр газар хөдлөлтийн чичирхийллийн гамшиг нь бусад төрлийн гамшгийг бодвол хор хөнөөл ихтэй байсан. Богино хугацаанд маш их хэмжээний хохирол учруулах эрсдэлтэй. Тухайн газар хөдлөлтийн гамшгийг эрт тооцоолох, бүртгэх, мэдээлэх боломжгүй байдаг” гэлээ.

1045Мөн газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх тал дээр дараах зүйлийг ард иргэд анхаарууллаа.

Хувь хүн өөрийн амины орон сууцаа барих үедээ тухайн газар нутгийнхаа инженерийн геодезийг холбогдох мэргэжлийн байгууллагуудаар хийлгэх, тус геодезийн дүгнэлтэд үндэслэн тухайн барилга байгууламжийн суурь газар хөдлөлтийн баллын тэсвэржилтийг тодорхойлох шаардлагатай юм.

Мөн аж ахуй нэгж, хүн ам олноор цуглардаг сургууль, цэцэрлэг, эрүүл мэнд болон боловсролын байгууллагууд хүний аврах зам гарцыг байнгын нээлттэй байлгах, аврах замын ойролцоо шкаб, эд зүйл тавилга зэргийг байрлуулахгүй байх. Мөн цонх болон хананаас унах эд зүйлсийнхээ доор гэрийн буйдан, ор, сандлыг байрлуулахгүй байх. Хананд тавилга эд зүйлүүдийг тогтоохдоо газар хөдлөлтийн чичирхийлэлд унахааргүй найдвартай бат бэх бэхлэх зэрэг аюулгүй байдалдаа ард иргэд анхаарах шаардлагатайг санууллаа.