1045
 
 

БЯЦХАН ҮРСЭЭ ХАЙРЛАЦГААЯ

Нийслэл хотод өдөрт дунджаар 350-400 мянган авто машин замын хөдөлгөөнд оролцдог. Жолооч нарын санамсар болгоомжгүй байдал, эцэг эхийн хараа хяналт муугаас хүүхдүүд авто машины осолд өртөх нь буурахгүй байна. 2017 онд улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 1087 бүртгэгджээ. Зам тээврийн ослын улмаас өнгөрсөн онд улсын хэмжээнд 50 хүүхэд амь насаа алдаж, 1065 хүүхэд гэмтсэн байна. Хүүхдүүдийг замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгтэй болгох, урьдчилан сэргийлэхэд эцэг эхийн оролцоо хамгаас чухал юм. Хичээлийн шинэ жил эхэлж хүүхдүүдийн хөдөлгөөн хамгийн их байгаа энэ үед 1045замын хөдөлгөөнд оролцоход нь анхаарал болгоомжтой байхыг замын  цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна. Эцэг эхчүүдээс гадна багш нарын үүрэг хамгийн их  нөлөөтэй. Тухайлбал  сүүлийн цаг хичээл орж байгаа багш нар болоод анги удирдсан багш нар бага ангийн сурагчиддаа хичээлээ тарахад нь зөвлөгөө заавал өгч байх хэрэгтэй юм.  Эцэг эх та замын хөдөлгөөнд энхрий бяцхан үрсээ харгалзах хүнгүйгээр оролцуулахгүй байх үүрэгтэй билээ.