1045
 
 

МӨРӨН ХОТЫН НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ БҮРЭН АРИУТГАЛАА

Мөрөн хотод ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг хийж нийтийн эзэмшлийн зам талбайг бүрэн ариутгалаа. Мөрөн Хот тохижилт, Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн газрын тусгай зориулалтын гурван автомашинаар нийтийн эзэмшлийн 368 мянган мкв талбайд 123 мянган литр ариутгалын уусмал цацаж, халдваргүйжүүлжээ. Мөн тусгай зориулалтын автомашин хүрэх боломжгүй цэгүүдэд автомаксаар 16 ариутгагч, 220 литр ариутгалын бодисоор ариутгал хийсэн байна. 

1045
Автомакс, тусгай зориулалтын машин тус бүрээс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар шинжилгээ авч, цацалт хийх явцад хяналт тавьж, Зооноз өвчин судлалын төвийн мэргэжилтнүүд ариутгагч хүмүүст мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ. Энэ үеэр Мөрөн хотын авто замыг гурван хэсэг болгон хувааж, Цагдаагийн газрын 20 албан хаагч, Мөрөн сумын цэцэрлэгүүдийн 225 багш ажилтнууд авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, хамтран ажиллаа.