1045
 
 

“ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЖ, ХАЙРТАЙ БҮХНЭЭ ХАМГААЛЪЯ” УРИАТАЙ АЯН ЯВАГДАЖ БАЙНА

Баянхонгор аймгийн онцгой байдлын газрын хамт олон “Хандлагаа өөрчилж, хайртай бүхнээ хамгаалъя” уриатай “Маскаа зүүцгээе” аян зохион байгуулж байна. Болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, амны хаалт зүүгээгүй тохиолдолд арга хэмжээ авахыг санууллаа. Мэргэжлийн байгууллагын зүгээс тавьж буй шаардлаа тавьж буй хэдий ч энэ нь дан ганц төрийн ажил гэхээс илүүтэй иргэд бие биедээ шаардлага тавих хэрэгтэйг аяны хүрээнд давхар таниулах зорилготой аж.

1045Энэ талаар Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын мэргэжилтэн, ангиллын сургалт сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Дэслэгч Б.Буяндэлгэр "Улсын Онцгой комиссын 2020 оны-Есдүгээр тогтоол, Улсын Онцгой комиссын Шуурхай штабын газраас 2020 оны Дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн 406 дугаар албан бичгээр үүрэг ирүүлсэн. Мөн аймгийн Засаг даргын 2020 оны "COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” А/262 дугаар захирамжийн хүрээнд аймгийн онцгой комиссын “Хүн мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх аймгийн шуурхай ажлын хэсэг”-ын 10 байгууллага хамтран аймгийн хэмжээнд иргэд олон нийтийг эрүүл мэндээ хамгаалах хандлагыг дээшлүүлэх зорилгоор  “Хандлагаа өөрчилж, Хайртай бүхнээ хамгаалъя” уриан дор “Маскаа зүүцгээе” аяныг өрнүүлж иргэдэд вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг дамжуулж, амны хаалтаа зүүж хэвшихийг уриалж байна" гэлээ. 

Амны хаалт зүүгээгүй иргэдэд  Цагдаагийн байгууллага болон холбогдох мэргэжлийн байгууллагуудаас хяналт тавьж, хариуцлага тооцож мөнгөн торгуулийг тавьж байгаа юм. Энэ нь өөрийгөө болоод бусдыг аюулт өвчинд өртөхөөс хамгаалах алхам болж байна.