1045
 
 

ХАМТДАА ХАМГААЛЪЯ ХАНДИВЫН АЯН ӨРНӨЖ БАЙНА

Манай аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын газар цаг үеийн онцгой нөхцөл байдалд тохируулан ажиллаж байна. Ковид-19 халдварын хөл хорио тогтоосон цаг үед хүүхэд залуучуудын төлөө анхаарал тавьсан нэлээд арга хэмжээ зохион байгуулжээ. Үүний нэг нь “Хамтдаа хамгаалъя” хандивын аян юм.

1045Энэ аяны талаар Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Газрын Залуучуудын албаны нарийн бичиг О.Энхбаяр "Хамтдаа хамгаалъя хандивын аянд одоогийн байдлаар 20 гаруй иргэн оролцож 100 гаруй маск, гар ариутгалын бодис цугларчээ. Бид эхний ээлжид нэг хүнд 10-20 маск хандивласан.Мөн Дэлхийн Зөн олон улсын байгууллагаас бидний аянд нэгдэж 700 гаруй боодол саван тарааж өгсөн. Энэ аянд нэгдэхийг ард иргэд аж ахуйн нэгжүүдэд уриалж байна. Аяныг Гуравдугаар сараас Тавдугаар сарыг дуустал өрнүүлнэ. Тэгээд цаг үеийнхээ нөхцөл байдалтай зохицож, цаашид үргэлжлүүлэх эсэхээ шийднэ. Та бүхэн бидэнтэй нэгдэн ажиллаарай хэмээн уриалж байна” гэлээ.