1045
 
 

НҮҮДЛИЙН ШУВУУД ЭРСДЭЛ ДАГУУЛЖ БОЛЗОШГҮЙ

Манай аймгийн нутаг дэвсгэрт 300 орчим зүйлийн шувуу бий. Үүнээс 80 гаруй хувийг  нүүдлийн шувуу эзэлдэг. Одоогийн байдлаар 20 гаруй төрлийн нүүдлийн шувуу Ховд аймгийн нутаг, Хар нуур болон Дөргөн, Хар-Ус нуур орчмын бүсэд иржээ. Эдгээр шувууд төв болон зүүн Европ, Ази, Номхон далай гэх дөрвөн нүүдлийн бүс нутгаар дамжин ирдэг.

1045
Дөргөн Манхан сумын нутагт галуу, дэглий, хун зэрэг таваас зургаан шувуу үхсэн нь бүртгэгдлээ. Улмаар мэргэжлийн байгууллагууд шувууны сэг зэмийг устгаж, ариутгал халдваргүйжилт хийсэн байна. Мөн Дөргөн сумын нутагт нэг бор галуу шувуу үхсэнийг илрүүлж, Улаанбаатар хотод мэргэжлийн байгууллагаар дамжуулан шинжилгээ хийлгэхээр илгээжээ. Шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа юм.

Нүүдлийн шувууд ирж байгаатай холбогдуулан шувууны томуу бусад гоц халдварт өвчний вирус зөөвөрлөгдөн ирэхийг үгүйсгэхгүй. Иймд ард иргэд нуур, булаг шанд, голын усыг түүхийгээр нь ууж хэрэглэхгүй байх, шувуу агнахгүй байхыг Байгаль Орчин Аялал Жуулчлалын Газраас анхаарууллаа.