1045
 
 

ИРГЭД ӨДРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ХАМРАГДАЖ БАЙНА

Нийгмийн Халамжийн тухай хуулийн 18.1.5 дахь заалт, Дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг үзүүлэх зорилготой "Өдрийн үйлчилгээ"-ний эхний ээлж есдүгээр сараас эхлэн явагдаж байна. Тус үйлчилгээний эхний ээлжид нэг болон гуравдугаар хорооны иргэд хамрагдсан юм. Уг үйлчилгээ нь өөртөө үйлчлэх чадвартай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдүүдийг идэвхжүүлэх зорилготой юм. Өдрийн үйлчилгээнд хамрагдаж байгаа иргэд биеийн хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, оюун ухаан хөгжүүлэх тоглоом, шатар, даам, шагай, теннис тоглох, тоног төхөөрөмж дээр чийрэгжүүлэх, сургалтад хамруулах зэрэг олон талын үйл ажиллагаанд хамрагддаг байна.

1045