1045
 
 

ЭРГҮҮЛҮҮД ШАЛГАЛТ ХИЙЖЭЭ

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх эргүүл шалгалтыг Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэстэй хамтран дүүргийн Нэгдүгээр хороо Нарийны ам, Мандлын ам, Тэмүүлэл хүүхдийн зуслангийн ногоон бүсийн нийт 40 гаруй км газар хяналт шалгалт, эргүүлийн үүрэг гүйцэтгэжээ. Тус эргүүл шалгалтаар дүүргийн Нэгдүгээр хорооны хөдөө хэсгийн Нарийны аманд аялал зугаалгаар явсан хүмүүст ой, хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлэг, тараах материал өгч, ногоон бүсээс хөдөлгөөнийг нь хязгаарлан гаргажээ. Мөн ой, хээрийн бүсэд амьдардаг айл өрхөөр орж ой, хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх болон хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар яриа танилцуулсан байна.

1045