1045
 
 

ГЭР БҮЛ ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА

Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас 2020 он гарснаар хэд хэдэн зорилт дэвшүүлсэн. Үүнд

  1. Аливаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх
  2. Гэр бүлийн болон нийгмийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах
  3. Эцэг эхийн хараа хяналтыг сайжруулах
  4. Нийгмийн хариуцлагыг төлөвшүүлэх зэрэг чиглэлд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна.

1045Энэ тухай Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ч.Дашбаяр хэлэхдээ "2020 он гарснаас хойш хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд  Хөвсгөл аймагтай холбоотой 40 гаруй дуудлага бүртгэгдсэн. Эдгээр дуудлагын 80 хувь нь гэр бүлийн орчинд хүүхдийн эрх зөрчигдөж байгаа тухай байсан. Тийм учраас ГБХЗХГ-аас холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хүүхдийн эрх ашгийг хамгаалах нөхөн сэргээх, хүүхдийн эрх ашиг хөндөгдөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг гэр бүлүүд рүү цахим хэлбэрээр хүргэх тал дээр анхаарч байна" гэлээ.

Өнгөрсөн долоо хоногт Хөвсгөл аймгийн засаг даргаар ахлуулсан хүүхдийн төлөө зөвлөлийн хуралдааныг зохион байгуулсан. Зөвлөлийн хуралдаанд холбогдох байгууллагуудтай хэлэлцсэний үр дүнд хүүхдийн боловсрол эрүүл мэнд хамгааллыг сайжруулах тухай 2020 оны хоёрдугаар албан даалгаврыг гаргасан.

Энэ ажлуудын хүрээнд эцэг эхчүүд хоёр асуудалд анхаарал хандуулаасай гэж хүсэж байна.

Нэгдүгээрт: Гэр бүлийн орчинд хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэргийн зөрчил нэмэгдэх хандлагатай байна. Үүнийг эрт илрүүлэх, шуурхай таслан зогсоох эдгээр асуудалд хамтран ажиллахыг уриалъя. Удахгүй энэ асуудлын хүрээнд “Хүүхэд хамгаалагч сайн хөрш” ажлыг өрнүүлнэ. Тиймээс таны эргэн тойронд, хажуу айлд хүүхдийн эрхийн зөрчил мэдэгдсэн үед 70382121, 108, 95015051 дугаарын утсанд яаралтай хандаж мэдээлээрэй.

Хоёрдугаарт: Сэтгэл зүйн боловсролыг нийтэд түгээх албан даалгаврын хүрээнд цахим суваг, тусгай утсыг тогтмол ажиллуулах болно. Байгууллага бүр сэтгэл зүйн сургалт явуулах өдөртэй болох уриалгыг дэвшүүллээ. Мэргэжлийн сэтгэл зүйчийн багийг ажиллуулахаар бэлтгэл ажлыг хангагдаж байна. Тиймээс та болон таны гэр бүл сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээг авах хүсэлтэй байвал сэтгэл зүйчийн багт бүрэн боломжтой

Хөвсгөл аймгийн засаг даргаар ахлуулсан хүүхдийн төлөө зөвлөлийн хуралдаанаас гарсан албан даалгаврыг арав гаруй байгууллага хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн. Энэ албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг 2020 оны Есдүгээр сарын 1 хүртэлх хугацаанд зохион байгуулах юм.