1045
 
 

ХӨВСГӨЛ АЙМАГТ АРИУТГАЛ, ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙЖЭЭ

Улсын онцгой комисс болон, Хөвсгөл аймгийн засаг даргын захирамжийн дагуу аймгийн хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээ хийхээр болсон. Энэ ажлын хүрээнд агентлаг байгууллагуудын хийсэн шинэлэг ажлаас танилцуулахад:

  • Аймгийн Татварын хэлтэс “Хог хаягдлын тухай хуулийг хэрэгжүүлж, ажлын байран дээр хог хаягдлаа ангилан ялгаж, стандартын шаардлага хангасан хогийн савыг байршуулсан. Хоёрдогч түүхий эд авдаг бүлгийнхэнд тусгай хог хаягдлыг өгдөг болсон байна. Мөн ажлын байранд бохирдсон маск хийх тусгай савыг байршуулсан.
  • Хөгжимт драмын театрын хамт олон байгууллагын гадна доторх орчныг цэвэрлэхээс гадна Дэлгэрмөрөн голын эрэг орчмын хогийг цэвэрлэсэн.
  • Мөрөн хотын нийтийн эзэмшлийн талбайд ариутгал, халдваргүйжүүлэх ажил зохион байгуулсан.
  • Хөвсгөл –Ус суваг ХХК нь өөрийн эзэмшлийн 16 гүний худаг, 31 усан санг багаж төхөөрөмжөөр ариутгал халдваргүйтгэлийг хийсэн.
  • Мөрөн сумын гэр хорооллын нүхэн жорлонг ариутгах ажлын хэсэг нь баг тус бүр дээр томилогдон ажилласан. Нийт 20 мянга гаруй нүхэн жорлонтой айл өрхүүдэд ариутгах бодисыг тарааж өгч халдваргүйжүүлсэн.

Нийт 17 байгууллагын 1000 гаруй албан хаагч уг ажлыг хийж гүйцэтгэлээ.

1045Мэдээлэл өгсөн Хөвсгөл аймгийн Мэргэжил хяналтын газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ч.Одбаяр