1045
 
 

ДҮҮРГИЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 72 ХУВЬТАЙ БАЙНА

1045

Налайх дүүргийн 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөө гарч батлагдсан. Төлөвлөгөөний дагуу  ажлыг, хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Долоо болон наймдугаар саруудад Боловсрол, Эрүүл мэндийн байгууллагуудын бэлтгэл ажил хангагдсан эсэх талаар хоёр удаагийн шалгалт хийгдсэн. Энэ талаар ЗДТГын Хот төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Б.Оюунбилэгээс тодрууллаа. 
    “Энэ сарын 15-ны өдрөөс эхлэн Дүүргийн “Дулааны станц” нэгдсэн байдлаар халаалтыг өгч эхэлсэн. Одоогоор хоёрдугаар хороонд байрлах Цагдаагийн байр, 33-р байр, Эрүүл мэндийн нэгдэл болон “Шинэ Налайх” хороолол гэсэн нийт 14 хэрэглэгчийн дулааны холболтыг сайжруулах ажил хийгдэж байна. Орон сууцнуудын дулааныг шийдвэрлэхээс гадна шийдэх хэрэгтэй олон ажилтай, ачаалал ихтэй байгааг  иргэд ойлгох нь чухал байна”
Дүүргийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлж, хүйтний улирлын их ачааллын үед иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад холбогдох байгууллагууд ийнхүү онцгой анхааран ажиллаж байна.