1045
 
 

ИРГЭДЭД МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЯВУУЛЛАА

Баянхонгор аймгийн Политехник коллежийн Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх төв болон аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээнд 12 мянга гаруй иргэнийг хамруулж бизнес эрхлэх ур чадвар олгожээ.

10452019 онд “Насан туршийн боловсролын төв байгуулах” тухай аймгийн Засаг даргын захирамж гарч, насан туршийн боловсролын төвийн дүрэм, орон тоо, төсөв санхүүг төлөвлөн ажиллаж байна. “Хүмүүжлийн эерэг арга”, “Эерэг хандлага, хөгжил-2019” зэрэг сургалтаар 580 сургагч багшийг бэлтгэн ажлын байраар хангасан. Мөн гэр бүлийн боловсрол, амьдрах ухааны боловсрол олгох сургалтад 10 сумын 1000 гаруй залуусыг хамруулжээ. Насан туршийн боловсролын нэгжүүдээр иргэдийн боловсролыг дээшлүүлэх сургалтад давхардсан тоогоор 29 мянга гаруй иргэн хамрагдсан.

Боловсрол нөхөн олгох сургалтад өмнөх хичээлийн жилд бага боловсролд 36, суурь боловсролд 310, бүрэн дунд боловсролд 229 суралцагч суралцсаны 55 хувь нь эмэгтэй, 17.7 хувь нь цэргийн насны залуучууд 1.3 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байжээ. Мөн Политехник коллежийн оёдлын ангийг төгсөгч нар хамтран нэг удаагийн маск хийж иргэдэд тарааж байна.