1045
 
 

МАСКАА ЗҮҮЦГЭЭЕ АЯНД ИРГЭД НЭГДЛЭЭ

Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас Маскаа зүүцгээе аяныг санаачлан өрнүүлж байна. Сүүлийн үед иргэдийн дунд Коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр маскаа зүүх байдал суларсан гэж үзэж байгаа тул Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас уг аяныг эхлүүлжээ. Тэгвэл энэхүү аянд Баянхонгор аймгийн “Их Номгон худалдааны төв” нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нэгдлээ. Аймгийн онцгой комиссоос “Хандлагаа өөрчилж хайртай бүхнээ хамгаалъя” уриан дор зохион байгуулж буй уг аянд нэгдсэнээр зөвхөн амны хаалттай иргэдэд үйлчлүүлэхээр болж байгаа юм.

1045Мөн амны хаалтаа зүүгээгүй болон амны хаалтгүй иргэдэд үнэ төлбөргүй маск тараан, коронавирусийн халдвараас өөрийгөө болон бусдыг хамгаалж, амны хаалтаа зүүж хэвшихийг уриалан ажиллаж байна.