1045
 
 

ДҮҮРГИЙН ЕБС-УУДАД ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

1045

Ерөнхий боловсролын сургуулиудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулах хуваарь, төлөвлөгөө Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсээс гаргасан. Төлөвлөгөөний дагуу 119, 103, 109 дүгээр бага сургууль, Эрдмийн Оргил, Голомт цогцолбор сургууль, Албан бус-Насан туршийн боловсролын төвийн бага, дунд, ахлах ангийн нийт 680 гаруй сурагчид хамрагдсан байна. Сургалтаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хичээл заасан байна. Тэд сургууль тус бүрт 1 цагийн сургалт, мэдээлэл зохион байгуулж, богино хэмжээний 4 төрлийн бичлэг үзүүлж цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулагдаж байгаа “UNFRIEND” хөдөлгөөнд нэгдэхийг уриаллаа. 
Цагдаагийн ерөнхий газрын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсээс хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр бэлтгэн хэвлүүлсэн 580 гаруй ширхэг санамж, сэрэмжлүүлгийг 130 гаруй автомашин, 450 орчим аж ахуйн нэгж, байгууллага, олон нийтийн газрын мэдээллийн самбарт байршуулжээ. Сургалтын үеэр хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх талаар 130 орчим иргэнд зөвлөгөө өгсөн байна. Мөн сургууль, цэцэрлэгт хүүхдийг гэмт хэрэгт холбогдох, болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хариуцсан байгууллагын гэрэлтүүлэг, камерыг шалгах чиглэлээр “Шаардлага” хүргүүллээ.