1045
 
 

ЯМАР Ч ҮЕД СЭТГЭЛЗҮЙН БЭЛТГЭЛТЭЙ БАЙХ ЧУХАЛ

Эрүүл мэндийн яам болон Л.Насанцэнгэл, СЭМҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор, профессор COVID-19 халдварын сэтгэлзүйгээ бэлдэхийг зөвлөж байна. Монгол улсад одоогийн байдлаар зөөрлөгдсөн тохиолдол 40, эдгэрэлт 12, эмчлүүлж байгаа 28 хүн байгаа юм. Гэхдээ цаашид халдвар нэмэгдэх өндөр эрсдэл байгаагаас гадна хөл хорио сунгагдсан энэ үед сэтгэлзүйгээ тайван байлгах хэрэгтэй.

1045Хүний сэтгэлзүй хямрахад тайван биш болох, уурлах, нойргүй болох, гутрах, түгшүүрт автах зэрэг хариу үйлдэл үзүүлдэг. Энэ нь хямралын үед илрэх хэвийн шинж тэмдэг бөгөөд таныг стресст орсныг илтгэж байна.

  1. Мэдрэмжээ илэрхийлэх
  2. Сайхан инээмсэглэх
  3. Бодлоо хуваалцах
  4. Сөрөг бодлоосоо ангижрах
  5. Ажлаа зөв хуваарилах
  6. Өөртөө шаардлага тавих
  7. Өөрийгөө ятгах буюу өөртөө итгэж үнэмшүүлэх
  8. Өөрийн сонирхдог зүйлд цаг гаргах
  9. Аливаа асуудалд уян хатан хандах
  10. Тогтмол дасгал хөдөлгөөн хийх
  11. Цэвэр агаарт гарах, өрөө тасалгааны агаарыг тогтмол сэлгэх
  12. Архи тамхины хэрэглээг багасгах
  13. 13.  Хөгжим сонсох

Хүн бүрт тохирсон арга гэж байхгүй. Харин хүн өөрт тохирсон аргыг олох нь зөв.

Ийм үед хүүхэд болон өндөр настан сэтгэлзүйн хямралд амархан өртдөг. Тухайлбал хүүхдэд эцэг эхээсээ салахгүй зууралдах, айдас түгшүүрт автах, уйтгарлаж гунилах, уурлаж уцаарлах, зөрүүдлэх, хар дарж зүүдлэх орондоо шээх зэрэг сэтгэл зүйн шинжүүд илэрнэ. Тэр үед та уурлах биш хүүхдийн сэтгэлзүйг дэмжихийн тулд хүүхдэдээ анхаарал хандуулаарай. Мөн яриаг нь шүүмжлэхгүй сонсох. Хүүхэдтэйгээ тоглож, хамтдаа бүтээлч зүйлс хийх. Үнэн зөв мэдээллийг энгийн байдлаар тайлбарлах, цахим орчинд өнгөрөөх цагийг нь хянаарай.