1045
 
 

ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ЗУРГААН САРЫН ХУГАЦААНД 100 МЯНГАН ТӨГРӨГ БОЛГОНО

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: КОВИД-19 халдвараас урьдчилсан сэргийлэх зорилгоор баталсан Цар тахлаас хамгаалах тухай хууль өнөөдөр Төрийн мэдэлд нийтлэгдлээ. Ингэснээр энэ хууль өнөөдрөөс эхлэн хэрэгжиж эхэлнэ.

1045"Бид өнөөдөр хуралдаад хүүхэд, эмзэг бүлгийн хүмүүст зориулсан тогтоол гаргасан. Мөн 2020 оны улсын төсөвт зарим зохицуулалт хийж, 0-18 насны хүүхэд бүрт 10 дугаар сар хүртэл 100 мянган төгрөг олгох боллоо. Дөрөвдүгээр сарын мөнгийг нөхөж олгоно ба үүнд нийт 500 орчим тэрбум зарцуулна" гэв.

  • Хүнсний талоныг эмзэг бүлгийн 112 мянган хүнд олгодог. Тэд сар бүр 16 мянган төгрөгийн хүнсний талон авдаг байсан бол 32 мянган төгрөг болгон өсгөлөө. Тавдугаар сарын 1-нээс Аравдугаар сарын 1 хүртэл энэ шийдвэр хэрэгжинэ.
  • Ахмадуудад сард 100 мянган төгрөг нэмж олгоно.
  • Хөгжлийн бэрхшээлтэй болон одой иргэдэд сар бүр 100 мянган төгрөг нэмж олгосноор 288 мянган төгрөг авдаг болно.
  • Өнчин хүүхдүүд мөн сар бүр 288 мянган төгрөг авна. 
  • Малчдын орлого, ноолуурын салбарыг дэмжих үүднээс малчин өрхүүдэд ноолуурын урамшуулалд кг тутамд 20 мянган төгрөг олгоно.

Эдгээрт нийт 31 тэрбум төгрөг зарцуулана. Энэ нь Засгийн газраас авч буй эдийн засгийг дэмжих хоёр дахь багц арга хэмжээ юм.