1045
 
 

МАНАЙ ХОРОО-МИНИЙ ГУДАМЖ АЯНЫ ШИЛДЭГҮҮД НИЙСЛЭЛИЙН ӨДРӨӨР ТОДОРНО

1045Нийслэлийн засаг даргын захирамжаар энэ оныг  “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил” болгосон. Энэ ажлын хүрээнд  “Манай хороо-Миний гудамж” аяныг анх удаа Нийслэлийн 152 хорооны айл өрх, аж ахуй нэгжийн шилдгийг шалгаруулах болзолт уралдааныг зохион байгуулаад хагас жил болжээ. Нийслэлийн гэр хороололд 180 мянган өрх айл амьдардаг гэсэн тоо бий. Аяны хүрээнд хашаа хороогоо тохижуулж, тухтай амьдрах өрхүүд олон болжээ. Ялангуяа 50-иас дээш насны иргэд гэр хороололд амьдрах хүсэл ихтэй, хашаа хороогоо тохижуулан ая тухтай амьдрах нь нэмэгджээ. Энэ талаар хотын ЗАА-ны тохижилтын хэлтсийн мэргэжилтэн н. Оджаргалаас тодрууллаа.
Энэ аяны хүрээнд бүх дүүрэг хороод дээр ажлын хэсгүүд ажиллаж байгаа. Аяны явцтай танилцахад иргэд маш идэвхтэй оролцож байна. Аян 3 дугаар сараас эхэлсэн. Одоо дүгнэх хугацаа болсон байна. Энэ хугацаанд бүх дүүрэг хороонууд, айл өрхүүд маш идэвх санаачилгатай оролцож байна. Тохижилтын ажлууд их хийгдсэн байгааг бид явж харсан.
Аяны хүрээнд дүүрэг, хороо, айл өрх, аж ахуй нэгжүүд  идэвх санаачилгатай оролцож, олон бүтээн байгуулалтуудыг хийсэн байна. Манай хороо-Миний гудамж аянд идэвх санаачилгатай оролцсон шилдэг дүүрэг, хороо, айл өрх, аж ахуй нэгжийг  нийслэлийн өдөр буюу 10 дугаар сарын 29-нд шалгаруулж шагналыг гардуулах ажээ.