1045
 
 

ХҮНДЭТ ДОНОРЫН ЭГНЭЭНД НЭГДЭЭРЭЙ

1045

Монгол улсад цусны алба үүсч хөгжөөд 50 гаруй жил болж байна. Энэ хугацаанд давхардсан тоогоор 140 гаруй мянган цусны донор манай улсад байна. Эдгээр хүмүүсээс “Хүндэт донор”-ын болзол хангасан 1200 орчим хүн бий. Жил бүр 50-100 хүн хүндэт донорын эгнээнд шинээр нэгддэг  байна.Тухайлбал  35 удаа цусаа өгсөн хүн “Хүндэт донор” болдог ажээ. Үүнээс дээш удаа цусаа өгсөн хүнийг урамшуулах тогтолцоо өмнө нь байгаагүй байна. Тиймээс олон улсын туршлагаас  судалж 70-100 удаа цусаа өгсөн хүнийг “Хүрэл донор” 100-150 удаа өгсөн хүнийг “Мөнгөн донор”, 150-иас дээш удаа цусаа өгсөн хүнийг “Алтан донор” хэмээн өргөмжилдөг болжээ. Өөрийгөө эрүүл гэж бодож буй 17-60 насныхан донорын эгнээнд нэгдэх боломжтой. Донор хүн цусаа өгөхөөс сарын өмнөөс эхлэн идэж буй хоол хүнсэндээ анхаарч биеэ бэлддэг байна.