1045
 
 

ХУТАГ-ӨНДӨР СУМАНД НОМ ХАНДИВЛАЯ

  Монгол улсын ерөнхийлөгчийн 158-р  зарлигийн дагуу дагуу жил бүрийн есдүгээр  сарыг “Номын баяр” болгон тэмдэглэх болсон. Энэ  зарлигийн  дагуу Булган аймаг Цогт хунтайжийн талбайд “Номын баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ талаар Булган аймгийн төв номын сангийн ахлах номын санч Т.Мөнгөнтуяагаас тодрууллаа.
            Сонсогчдодоо энэ өдрийн мэндийг хүргэе. Номын баярыг тэмдэглэх ажлын хүрээнд шинэ болон гадаад, хүүхдийн, уран зохиолын номын үзэсгэлэн гаргалаа. Мөн идэвхтэн уншигч “Оюунлаг номч гэр бүл”, номын ертөнцийн хамгийн том шагнал болох “Нацагдорж тэмдэгтэн” уншигчийг шалгаруулсан болно. Энэ ажлын хүрээнд, аймгийн зохиолчид болох Сувдаа, Орхончимэг нар өөрсдийн номыг худалдахаас гадна шинэ номын худалдаа явагдсан. Энэ жилийн гол онцлог бол байгалийн гамшгаар Хутаг-Өндөр сумын номын сан нь ямар ч номын фондгүй болсон. Тиймээс номын баяраараа тус суманд ном хандивлах нэг сарын аяныг зарлан олон номтой болж байна. Тиймээс  радио сонсогч таныг ч гэсэн хамрагдахыг уриалж байна.
                Сүүлийн үед цахим орчин хөгжсөн учраас цаасан ном унших нь эрс багассан. Цахим номоос илүү цаасан ном унших нь хүний тархинд үлдэцтэйгээс гадна алдаагүй бичиж сурахад ихээхэн нөлөөтэй. Мөн эрүүл мэндэд хоргүй ашиг тустай гэж номын санч ярьсан юм.

1045