1045
 
 

ЕВРОПЫН КИНО НААДАМ МОНГОЛД

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн Газраас санаачлан 2020 оны Тавдугаар сарын 18-наас эхлэн нэг сарын туршид Европын Кино Наадмыг цахим хэлбэрээр зохион байгуулах гэж байна. 
Кино урлаг бол бүх урлагийн дундаас тѳрсѳн цогц мэдрэмж бөгөөд үндэс, угсаа, шашин, соёлоос үл хамааран ойлгогдох хэл юм. Тийм ч учраас энэхүү кино наадмаар дамжуулан бидний нийтлэг үнэт зүйл болох хүний эрх, эрх чөлөө, ардчилал, эрх тэгш байдал, хууль дээдлэх ёсны талаар өгүүлэх гэж зорилоо. 

1045
Кино наадмын хүрээнд толилуулах бүтээлүүд нь Европын кино наадмуудаас тэргүүн шагнал хүртэж, кино шүүмжлэгчдийн өндөр шалгуурыг даван сонгогдсон бүтээлүүд юм. Европын Холбооны 15 гишүүн орны 16 бүтээл монгол хэлнээ хөрвүүлэгдэн та бүхэнд хүртээл болоход бэлэн боллоо. Кино наадмын үзэгч болохыг хүссэн хүн бүр бүтэн сарын хугацаанд ЭНЭ сайтад зочлон дуртай киногоо үзэх боломжтой. 

1045
Та бүхэн Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн Газрын албан ёсны Фэйсбүүк хуудаснаас @EUinMongolia  дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. 
Бүтэн сарын турш 16 өөр ертөнц, 16 өөр соёл, 16 өөр уран бүтээлтэй танилцаж, гоо зүйн хийгээд сэтгэлийн таашаал авна хэмээн найдаж байна. 
Кино наадамд оролцож буй бүтээлүүдтэй доорх линкээр орж танилцана уу:  [email protected]