1045
 
 

ААВУУДАД ЗОРИУЛСАН ЦАХИМ СУРГАЛТ

Налайхын сайн аавууд төслийн Аавуудын сургалт цахимаар явагдаж байна. Өмнө нь Налайх Гэр бүлийн радио 104.5, Эхлэл ТББ-тай хамтран ерөнхий боловсролын сургуулийн 6, 7-р ангийн хүүхдүүдийн аавуудад танхимаар сургалт орж байсан. Харин энэ цаг үед COVID-19 халдварын улмаас цахимаар сургалт явуулж байгаа юм. 

Аав хүн үр хүүхдэдээ ямар нэгэн өв үлдээх үүрэгтэй. Онцгойлон хүүхдүүддээ сэтгэл санаа болон зан чанарын боловсрол, төлөвшил олгох хэрэгтэй юм.

Тиймд сургалтын сэдвүүдэд харилцаа, алсын хараа, хүсэл мөрөөдөл, зан чанар, өрхийн санхүүгийн төлөвлөлт багтсан. Уг сургалт Наймдугаар сар хүртэл цахимаар явагдана. Хэрэв ААВ та сургалтын нэг хэсэг болж, суралцаж хөгжихийг хүсвэл “Налайхын Аавууд” фейсбүүк групп-д нэгдээрэй. Мөн Налайхын радиогийн шууд нэвтрүүлгээр хүлээн авч сонсох боломжтой. 

1045