1045
 
 

УДААН ХАДГАЛСАН ЭМИЙГ ХЭРЭГЛЭХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА

1045

Өвчин эмгэгийг эмчлэх, оношлох болон түүнээс урьдчилан сэргийлэх зориулалттай эмчилгээний үр нөлөө нь судалгаагаар нотлогдсон эмийн хэлбэрт оруулан тодорхой тун хэмжээгээр савласан бэлдмэлийг эм гэж  хэлдэг.  Эм нь элдэв өвчнийг эдгээх, түүний хор нөлөөнөөс аврах, өвчнөөс сэргийлэх, зовуур шаналгааг багасгах ач тустай ч буруу хэрэглэвэл эм бүхэн сөрөг нөлөөтэй гэдгийг мэргэжлийн хүн хэлж байна.Ялангуяа иргэд шахмал эмийг ууж дуусгалгүй орхиод удаан хугацаагаар хадгалж хэрэглэдэг. Шахмал эм нь харахад муудсан шинж тэмдэг байдаггүй болохоор иргэд хадгалалтын хугацааг нь мэдэхгүй хэрэглэдэг ажээ. Ихэнх шахмал эмийн хадгалах хугацаа 3-4 жил байдаг бол шингэн эм ердөө л дөрөвхөн хоногийн хугацаатай байдаг. Магадгүй таны гэрийн эмийн санд удаан хугацаанд хадгалж байгаа эм байгаа бол яг одоо хогийн саванд хийхийг зөвлөж  байна.