1045
 
 

ЗУНЫ УЛИРАЛД АНХААРАХ ЗҮЙЛС

Канадын шинжлэх ухаанчид өнгөрсөн Гуравдугаар сард дэлхийн бүс нутгуудад COVID-19 халдварын тархалтын зэргийг судлан статистик гаргажээ. Канадын Эрүүл мэндийн нийгэмлэгээс уур амьсгалын нөхцөл болон агаарын температур нь цар тахлыг бууруулахад ямар нэгэн нөлөө байхгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ.

"Зун гэхэд вирус арилахгүй" гэдгийг маш олон эрдэмтэд хэлж байна. Мөн дэлхийн улс орнууд хөл хориогоо тавьж эхлээд байгаа энэ үед онцгойлон зуны улиралд анхаарал, хяналтаа алдаж болохгүйг анхааруулсаар байна.1045Тэгвэл энэ өдөр ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаагийн мэдээлснээр Хойд болон Өмнөд Америк тивийн зарим улсад халдвар маш хурдацтайгаар огцом нэмэгдэж байгаа аж. Тухайлбал, Мексик, Перу, Венесуэл, Бразил, Чили зэрэг улсад хурдацтай тархаж байна. Өнгөрсөн Мягмар гарагт зөвхөн Перу улсад л гэхэд 4,000 гаруй шинэ тохиолдол нэмж бүртгэгдэн, нийт батлагдсан тохиолдлын тоо 200 мянгыг давж, дэлхийн хэмжээнд халдварын тоогоор наймдугаарт бичигдэх болов.

Дэлхийн хэмжээнд өнөөдрийн байдлаар бүртгэгдээд байгаа 7.1 сая халдварын 3.3 сая нь Америкийн бүсэд бүртгэгдэж байгааг онцгойлон анхааруулсан байна гэлээ

ЭНЭ ҮЕД ТА ДООРХ ЗӨВЛӨМЖИЙГ ДАГААРАЙ:

  • Амны хаалт цэвэр, хуурай байх
  • Аль болох хөвөн даавуун, нимгэн амны хаалт хэрэглэх
  • Амны хаалт хэт бариу байж болохгүй
  • Ханиаж найтааж байгаа хүнээс хол байх
  • Хүнтэй ойрын зайнаас харилцахгүй байх
  • Гараа тогтмол савандаж гүйцэд угаах, спиртэн суурьтай гар ариутгагч хэрэглэх
  • Олон хүнтэй газраар явахгүй байх
  • Ширээн дээр аль болох гараа тавихгүй байх
  • Гараа нүд, ам, хамартаа хүргэхгүй байх
  • Нарны малгай, шил, шүхэр хэрэглэх
  • Даавуун хувцас өмсөх
  • Нойтон чийгтэй алчуур толгой, хүзүүнд тавих
  • Гадуур аль болох бага явах
  • Ус, хярам, хар цай ойр ойрхон уух
  • Нүүрний арьсаа сайтар цэвэрлэж чийгшүүлэх.

Жич: Зүрх судас, амьсгалын замын архаг хууч өвчтэй хүмүүс, бага насны хүүхэд хэт халууны өдрүүдэд гадуур явахгүй байх.

Эх сурвалж: ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ