1045
 
 

МАСК COVID-19 ХАЛДВАРЫН ХОЁР ДАХЬ ДАВЛАГААНААС ХАМГААЛНА

Мэргэжлийн байгууллагынхан хэдэн сарын турш хүмүүсийг олон нийтийн газар явахдаа амны хаалт зүүхийг уриалсан. Амны хаалт зүүснээр та бид COVID-19 халдварын шинж тэмдэггүй халдвар тээгчээс өөрсдийгөө урьдчилан сэргийлж чадна.

1045
Энэ энгийн арга хэмжээ нь өөрөө маш үр дүнтэй байгаа талаар Кембридж сургуулийн эрдэмтэд олж тогтоожээ. Судлаачид хэрэв хүмүүс олон нийтийн газар явахдаа 100% маск зүүж, давхар хөл хорионы нэмэлт арга хэмжээг авсаар байвал COVID-19 халдварын хоёр дахь давлагаанаас сэргийлэх юм. Мөн судалгаагаар хүмүүсийн 50 хувь нь олон нийтийн газар байхдаа маск зүүхэд өвчлөлийн давлагаа намдах магадлалтай гэж үзжээ.

Гэхдээ бодит байдал дээр дата мэдээлэл арай өөр дүр зураг харуулж байна. Тухайлбал АНУ-ын Галлуп судалгааны байгууллагын мэдээлснээр Дөрөвдүгээр сарын байдлаар Америкчуудын 36 хувь нь гадуур явахдаа үргэлж маск зүүдэг бол 31 хувь нь хааяа, үлдсэн нь огт зүүдэггүй хэмээн хариулсан. 

Кембриджийн судлаачид хүмүүсийн 0%, 25%, 50% болон 100% нь маск зүүхэд үзүүлэх нөлөө харилцан адилгүй байгааг математикийн загвар ашиглан тогтоожээ. Одоогоор COVID-19 шинэ халдвар учраас туршилтаар яг таг батлах боломжгүй байгаа аж. 

Судлаачдын үзэж буйгаар халдварын тархалтыг бууруулахад маск зүүх чухал хэвээр байгаад санал нэг байна. Дээр нь өөрсдийгөө нийтээс тусгаарлах, гараа ариутгах зэрэг арга хэмжээг авсаар байхыг сануулжээ. Учир нь олон нийтийн газар маск зүүхгүй байгаа хүмүүс тархалтын эрсдэлийг нэмэгдүүлж байгаа юм.

Эх сурвалж: CNBC