1045
 
 

МЭДЭЭЛЭЛ БОЛОН МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙН СУУРЬ МЭДЛЭГ

Хэвлэл мэдээллийн тухай суурь мэдлэгтэй болсноор та яаруу хялбарчилсан шийдвэр гаргахаас зайлcхийх чадвартай болно.

1045Мэдээлэл "тайлагдсан" хүмүүс мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлэл олж авахаас гадна мэдээллийг өөрсдөө бүтээх чадвартай болсон. Харин та дараах алхмыг эзэмшихэд суралцсан уу?

1. Мэдээлэл хүртэх

Эхний шат бол та мэдээллийн тодорхой агуулгыг хэрхэн ойлгож, хэвлэл мэдээллийн технологийг хэрхэн ашиглахад суралцахыг хэлнэ.

2. Дүн шинжилгээ хийх

Мэдээллийн агуулга болон үндсэн санаа ямар үндэслэлээр, ямар бүтэцтэй үүсч бий болсныг ойлгохын тулд мэдээллийн хэрэгсэл болон мэдээллийг бүтээгч, түүний зорилго, үзэл бодол, байр суурийг нь анхаарч үзэх хэрэгтэй.

3. Бүтээх

Бичих, найруулах, бүтээх үйл явц нь хамтын ажиллагааг шаарддаг. Бүтээлийнхээ үндсэн санааг гаргах, давтлага хийх, бусдад танилцуулах, засвaрлах зэрэг үйл явц нь багаар ажиллах боломжтой болгoдог.

4. Эргэцүүлэх

Мэдээлэл авах, дүн шинжилгээ хийх, бүтээх чадвар дээр эргэцүүлэх чадвар нь тулгуурладаг. Мэдээллийн хэрэгслийн агуулга болон технологи нь хувь хүн, түүний өдөр тутмын амьдралд, нийгэмд хэрхэн нөлөөлж байгааг эргэцүүлдэг байх нь чухал юм.

5. Үйлдэл хийх

Мэдээлэлд суурилсан үйлдлийг дангаараа болон бусадтай хамтран хийж болно. Хэвлэл мэдээллийн идэвхтэй үйл ажиллагаа нь мэдлэг түгээх, олон нийт, улс орон, дэлхий дахинд тулгарч буй асуудлуудыг тодорхойлж, нийтийн анхаарлыг хандуулахыг зорьдог.

Боловсрол ба нийгмийн хариуцлага хоорондоо хамааралтай байдаг бөгөөд хүмүүс тодорхой үйлдэл хийхдээ шударга, хариуцлагатай байж сурах нь чухал юм.

Эх сурвалж: MEDU Дейтче Веллэ Академийн хэвлэл: Сургагч багш нарт зориулсан практик гарын авлага номын хэсгээс