1045
 
 

ЗАЛУУСЫН УЛС ТӨРИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ ӨГЛӨӨ ТӨСӨЛ

ӨГЛӨӨ нь улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчдээс хараат бус залууст хэрэгцээт мэдээлэл олгох аян.

2020 оны Зургаадугаар сарын 24-нд Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураах өдөр тохионо. Сонгуулийн өдөр та бид биднийг төлөөлөх хүмүүсийг сонгох маш чухал шийдвэрийг гаргах билээ. Нийгэмд нөлөөлөгч хэдэн залуу нийлж энэ жил залуусын сонгуулийн оролцоог дэмжих, залууст сонгууль өгөх талаарх хэрэгцээт мэдээлэл олгох ӨГЛӨӨ аянг санаачилжээ.

1045Тэд нийтийн сүлжээнд "Улс төрийн үг хэллэгийн тайлбар", "Хэнийнбээ", "Залууст нэг санал байна", "Сонгуулийн талаарх асуудт хариулт" зэрэг сонгуультай холбоотой мэдлэг мэдээлэл түгээх контент боловсруулж байгаа аж.

Өглөө төслөөс улс оронд тулгамдаад байгаа асуудлыг шийдэх бодит хүмүүсийг бодит оролцоотойгоор сонгохыг уриалж байна. Бидний эргэн тойронд маш олон асуудал байгааг бид хоёр нүдээрээ харж бас мэдэрч байна. Боловсролын чанар, тэгш бус байдал, авилга, хээл хахууль, ажилгүйдэл гээд дурдаж болно. Харин та саналаа өгөхгүй бол сонгуулийн үр дүнд нөлөөлж чадахгүй. Цаашлаад таны дуу хоолой сонсогдохгүй бас улс оронд таны хүссэн өөрчлөлт ирэхгүй. 

Саналаа өгөх нь олон нийтийн сүлжээнд гомдоллохоос илүү юм.

Дараа нь харамсахгүйн тулд та маргааш мэдлэгтэйгээр саналаа өгөөрэй. Өнөөдөр таны хийх сонголтоос бидний ирээдүй шалтгаална.

1045
Өглөө төслөөс дээлтэй саналаа өгөх #ДээлтэйСаналааӨглөө санаачилга гаргасан бөгөөд та маргааш дээлтэй саналаа өгсөн зургаа Өглөө -рүү илгээж болох юм байна.