1045
 
 

ХӨЛ ХОРИОНЫ ҮЕЭР ҮНЭГҮЙ АРИУН ЦЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ДУТАГДАЖ БАЙНА

Олон тооны охид, эмэгтэйчүүд хүмүүнлэгийн байгууллагынхны мэдээлснээр "period poverty" буюу үгчилбэл “сарын тэмдгийн гачигдалтай /ариун цэврийн хэрэгслийн хомстолд орох, энэ талын мэдлэггүй байх, ариун цэврийн газрын дутагдал/ нүүр тулж байгаа аж. Эмэгтэйчүүд ариун цэврийн хэрэгсэл хэрэглэх боломжгүй байгаа нь тэднийг сонины цаас, даавуу, алчуур зэргийг орлуулан хэрэглэхэд хүртэл хүргэж байна.

1045
Английн Засгийн газраас 2020 оны Нэгдүгээр сард сургуулиудад үнэгүй ариун цэврийн хэрэгсэл тараах хөтөлбөр хэрэгжүүлж байсан. Гэвч хөл хорионы үеэр сургууль болон дэмжих төвүүд хаалгаа хаасан тул энэхүү хөтөлбөр зогсоод байна. 

“Bloody Good Period” үндэсний хүмүүнлэгийн байгууллага сар бүр 5000 боодол ариун цэврийн хэрэгсэл нийлүүлдэг байсан Гуравдугаар сараас хойш 23 мянга гаруй болж өсжээ. 

2016 онд “Freedom4Girls”-ийг байгуулсан Тина Лести сарын тэмдгийн гачигдалтай байдал нь хүмүүсийн сэтгэл санаанд нөлөөлж байна гэж үзэв. Лийдс хотод байгуулагдсан “Freedom4Girls” тав дахин их хэмжээний ариун цэврийн бүтээгдэхүүн хот даяар тараажээ. Тэрбээр хэлэхдээ “Хэрэв та сарын тэмдгээ  зохицуулж чадахгүй бол таны сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Корона вирус энэ асуудлыг илүү хүндрүүллээ. Дэмжих төв болон сургуулиуд хаасан” гэлээ.

1045
Хүмүүс ариун цэврийн хэрэгсэл хэрэглэх боломжгүй байгаа тул гачигдал болон хомстол бага багаар нэмэгдэж байна. Энэ асуудал нь аль хэдийн хүндэрсэн тул ойрын хугацаанд зүгээр болох эсэхийг мэдэшгүй гэв.
Ажмал хэмээх 14 настай охины хэлснээр тэрээр найзуудын хамт сургуулийн сувилагчаасаа ариун цэврийн хэрэгсэл авдаг байсан ч сургууль хаалттай үед ариун цэврийн хэрэгслийн дутагдалд орж байгаагаа хуваалцав. Түүний хэлснээр сарын тэмдэг ирэх нь бидний сонголт биш тул түүнд мөнгө төлөх зарцуулах нь шударга бус зүй юм. Хэрэв бидэнд мөнгө байхгүй бол ариун цэврийн хэрэгсэл хэрэглэх боломжгүй гэв.

Лийдс хотод хөл хорионы үеэр Алисон Гордон гэх эмэгтэй өөрийн хашаандаа “үнэгүй дэлгүүр” ажиллуулж хувцас, тоглоом болон ариун цэврийн хэрэгслээр эргэн тойрны гэр бүлүүдэд дэм болж байгаа аж.
Одоогоор "food bank" буюу хоолны банк хүртээмжгүй байгаа тул зарим хүмүүст хүндээр тусаж байна. Энэ хэрэгцээгээ хангаж чадахгүйгээс болж нойлын цаас, сонин болон гарын доорх ямар нэгэн зүйл ашиглаж байгаа ч эмэгтэйчүүд байна гэв. Хэрэв та хоолоо олж идэж чадахгүй байвал ариун цэврийн хэрэгсэл авахаас илүү өөрийгөө болон хүүхдээ хооллохдоо л илүү анхаарна. Тиймээс танд хоол авах мөнгө байхгүй бол сарын тэмдгийн үед өөрийгөө халамжилж чадахгүй шүү дээ гэлээ.

Тиймд Лийдс хотын хүмүүнлэгийн байгууллагаас хоолны банканд ариун цэврийн хэрэгсэл байрлуулж байгаа аж. Эмэгтэйчүүдийн Тэгш Эрхийн сүлжээний тэргүүн Манду Рейд хэлэхдээ цар тахал нь сарын тэмдгийн гачигдлыг онцлон харууллаа гэв.
Мөн Английн Боловсролын газраас хэлэхдээ “Сурагчдад хэрэгтэй үед ариун цэврийн хэрэгсэл сургууль эсвэл коллежид байлгах ариун цэврийн хэрэгслийн хөтөлбөр танилцуулсан” гэсэн. Тэд энэхүү хөтөлбөр нь сурагчид танхимаар бус цахимаар буюу гэртээ суралцаж байх үед нь ч гэсэн хэрэгжиж байх хэрэгтэй гэж үзэж байна.

Эх сурвалж: BBC